Үе үе газар хөдлөөд байх юм.

Шөнө сайхан унтаж байсан чинь газар нэлээд хүчтэй хөдлөөд, нөхөр бид 2 сэрээд орон дээрээ өндийж суув. Цаг харвал дөнгөж 3 цаг 50 мин. Өрөө маань нэлээн удаан хөдөлж байснаа болив. Газар хөдлөхөө больж байгаа нь тэр. Зогсохгүй цааш үргэлжилбэл хувцсаа өмсөөд гаръя гэж бодож байлаа.  Тэгээд яахав дээ хөдлөхөө болихоор нь хэвтээд өгсөн. Нэг хэсэг л нойр хүрэхгүй байсан ба өглөө нь босох гэтэл нойр хүрээд арайх гэж аргагүй хичээлтэй тулдаа л боссон. Хичнээн баллын газар хөдөлснийг шалгатал 6.2 баллын газар хөдөлжээ. Ойрд хүчтэй газар хөдлөөд л байх юм. Дандаа л 4-7 баллын газар хөдлөөд байгаа. Гайгүй байгаа даа гээд л залбирах юм даа. Эртээд 1 бүтэн сайны өглөө 7 баллын газар хөдлөөд авна лээ. Цунами болно гэж зарлаад бас л жаахан түгшүүрт автуулсан шүү. Азаар зүгээр өнгөрсөн. Гэхдээ Японы барилга нь үнэхээр найдвартай учраас санаа зовохгүй байноо сайхан.

Гэрийнхэн аль хэдийнэ мэдчихсэн өглөө утасдаастай. Зүгээрээ л гэлээ. Зүгээр юм чинь тэгж хэлэхээс ч яахав. Япончууд бол газар хөдлөхөөр тоохчгүй юм. Гэхдээ дотроо хөөрхий айж л байгаа байх л даа. Би заримдаа Япончуудыг өрөвддөг юм.

Ер нь эх нутаг минь үнэхээр бурхнаас заяасан амар амгалан орон юм даа. Монгол орон минь айх аюулгүй мандан бадраг.

Өнгө өнгийн цэцэгс 2

Японд ургаж байгаа өнгө өнгөөр алагласан цэцэгсийн зураг. Энд үнэхээр цэцэг хаа сайгүй байдаг, сэтгэл татсан өнгө өнгөөрөө алаглаад байдаг юм.

Өдөр бүр шинэ цэцэгс ургаад л зун цаг сайхан байнаа.

Сэтгэл хөдлөөд баярлах сэтгэл хүрээд байх юм.

Монголчууд маань сайхан наадаж, 7 хоног сайхан амарч байх шиг байна. Энэ жилийн наадам сайхан боллоо. Наадмын нээлтийг  нетээр шууд үзсэн. Үнэхээр сэтгэл хөдлөм сайхан болсон байна лээ. Тийм гоё нээлт үзэхээр Монголоороо бахархах сэтгэл төрсөн. Наадмын нээлтэд оролцсон нийт уран бүтээлчид, хүмүүс, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж ажил үйлст нь амжилт хүсье.

Наадмын бүх үйл ажиллагаа, бөх, сур, морио нетээр үзээд сайхан наадлаа. Энэ жилийн наадам аварга, арслан, гарьд, харцага, начин гээд бүх цолтон төрсөн дэлгэр сайхан наадам болж өнгөрлөө. Хамгийн гоё нь миний дэмжиж байсан бөх зорисондоо хүрч улсын цол авсан. Миний хамгийн сайн ганц найзын нөхөр нь болохоор улсын цолонд хүрээсэй гээд л залбираад л байсан, залбираад л байсан. Олон жил наадамд барилдаад харамсалтай нь дандаа 4 юмуу 5-ын даваанд уначаад байсан юм. Бөхийн өргөөнд болдог барилдаан, заалны барилдаанд гайгүй сайн барилдаад байдаг, бас улсын цол авах бөхчүүдийн тоонд жил болгон ордог боловч улсын цол авч чадахгүй л байсан юм. Харин энэ жил зорилгодоо хүрч чадлаа. 5 даваад начин цол авахаар нь ойрд баярлаагүйгээрээ их баярлалаа шдээ. Дэвхэрч босч ирээд л. Хэхэ. Өмнө нь яаж баярласан ч тэгж дэвхэрч байгаагүй л юм даг уг нь. Их баярласаан. Тэгээд л шууд найз бүсгүй рүүгээ залгасан, баяр хүргэсэн. Маргааш нь нөхөртэй нь ярьсан. Би энд ирэхээсээ өмнө тэдний гэрт очиж, тэр 2-т үүрэг өгсөн юм. “Намайг ирэхэд нэг нь наадмаар улсын цол аваад, нөгөө нь маамаа гаргаарай” гэж. Тэр 2 маань инээгээд л байсан. Гэтэл намайг 13-д утсаар ярихад “Би өгсөн үүргийг чинь биелүүлсэн шүү. Одоо найзын чинь л үүрэг үлдлээ” гээд инээж байна лээ. Нээрээ л тэгж чадлаа даа. Одоо ч гэсэн “Олон жил хүлээсэн цолондоо хүрч чадсан шүү” гэж бодохоор л сэтгэл хөдлөөд баярлаад байх юм. Нэг л сэтгэл хөдлөөд ойрхон бол гэрт нь очиж баяр хүргэмээр болоод л, эндээс дахин дахин утасдаж баяр хүргээд баймаар болоод сэтгэл хөдлөөд байн байн баярлах сэтгэл хүрээд байх юм.

Би хааяа найз бүсгүйгийндээ очиход нөхөр нь бэлтгэлдээ явсан, гэртээ байхгүй л байж таардаг юм. Би ч, найз маань ч аль аль нь өдөр ажилтай болохоор дандаа л оройн цагаар 8, 9 гээд л хааяа очиход найз маань л гэртээ байж байдаг, нөхөр нь бэлтгэлдээ явсан гээд гэртээ байхгүй байдаг юм. “Нөхөр өглөө ажилдаа, оройд байнга бэлтгэл гээд явдаг, оройд унах нь уу даа гэмээр хүн л ядарсаар орж ирэх юм. Би ч заримдаа бэртчих вий, биегүй болох вий гээд л санаа зовох юм. Би ч одоо оройд ганцаараа л байдын шдээ, эхэндээ эвгүй л байсан одоо ч сурчлаа даа” гэсээр найз бүсгүй маань ганцаараа л байж байдагсан.

Орой болгон бэлтгэл хийж, бөхийн спортоор уйгагүй хичээллэж, зүтгэсний хүчинд улсын цол хүртсэн хамгийн дотно найзын маань хань болох анд найздаа АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Зорисондоо хүрч аав, ээж, эхнэр, найз нөхдөө (өчүүхэн миний бие найзын тоонд чинь орж байгаадаа баяртай байгаа шүү.)  баярлуулсанд тань дахин баярлалаа. Та 2-тоо аз жаргал хүсч, маш олон хүүхэдтэй болж, санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэж, үйлс бүхэн тань дэлгэрч байхыг хүсэн ерөөе.

Ойрын үед сэтгэл хөдлөөд баярлах сэтгэл хүрээд бас инээд хүрээд нэг л гоё байнаа.

Мөн энэ жилийн наадмаар цол хүртсэн бүх бөхчүүддээ, түүний дотор Улсын аварга болсон С. Мөнхбатад баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Амжилт гаргасан бүх сур харваачид, морио айрагдуулсан уяачид болон унасан хүүхдүүдэд бүгдэд нь баяр хүргэж амжилт хүсье.

Миний ард түмэн сайхан наадаарай.

Миний ард түмэн Дэнж хотойтол сайхан наадаарай.

Наадмын нээлтийг нетээр шууд үзээд сайхан байна. Эх орноороо бахархаад л сууж байна. Миний эх орон сайхан шүү. Наадмын нээлт ямар гоё болвоо. Үнэхээр сайхан зохион байгуулжээ. Нээлтэд оролцсон бүх хүмүүст баярлалаа.

Миний ард түмэн сайхан наадаарай.

Морь тань хурдан байж, Бөх тань босоо байж, Сум тань мэргэн байг ээ.

Олимпийн аварга Түвшинбаяр, аварга Х.Баянмөнх барилдаж байгаам байна сониноос. Бас 1024 бөх барилдаж байгаам байна. Сайхан наадам болж байна.

Миний дэмжиж байгаа нэг бөх бий. Тэр бөх санасандаа хүртэл барилдаасай гээд залбираад сууж байхаас. Бас манай садангийн ах маань сур харвадаг юм. Сум нь мэргэн байгаасай гээд залбираад сууж байя даа. Амжилт хүсье.

Ийм учиртай юм байна.

Анх Японд ирчээд Япончуудыг хараад гайхдаг зүйл их байлаа.Харин одооноос учрыг нь олж байна.

1. Байрнууд нь Монгол шиг халуун усны паар байдаггүйд би их гайхдаг байлаа. Өвөл бол өрөө маш хүйтэн байдаг болохоор их хэцүү. Өрөөний хэм гаднах гудамжны хэмээс хүйтэн байдаг. Өвөл өрөөндөө их жихүүцнэ, тэгээд л бушуухан л хийн халаагчаа буюу heater-ээ залгаад сууна шүү дээ. Тэгсэн ийм учиртайм  байна. Байранд паар байхгүй байна гэдэг чинь газар хөдлөлтийн үед аюулгүй юм байна. Хэрэв паартай байсан гэж бодъё. Тэгээд өвөл газар хөдөлбөл өнөөх паар чинь хага үсрээд гэрээр дүүрэн халуун ус гоожиж, хүн түлэх аюултайм байна. Тэгээд л халуун усны паар байдаггүй, оронд нь хийн халаагч ашигладаг юм байна. Газар хөдлөнгүүт хийн халаагчийг унтраагаад л болоо.

2. Япончууд халуун цай бараг уухгүй. Хүйтэн ундаа, ус их ууна. Өдрийн хоолон дээр ч, гадаа гудамжинд ч, сургууль дээр ч хүйтэн юм л ууна. Бүр ресторанд ороход хүйтэн усан дээр мөс хийж өгдөг. Би их л гайхдаг байлаа. Би бол өвөлжин цай чанаж уусан юм. Гэтэл ойрноос борооных нь улирал болоод их халж байна. Энэ их халуунд чинь нөгөө халуун цагаа уунгуут хамаг хөлс урсаад хэцүү юм. Угаасаа цайсаг болохоор гэртээ цайгаа чанаад уучаад байгаа. Харин хичээл сургууль дээр,  гадуур яавахад өнөөх хүйтэн ус, ундааг нь уухаас өөр аргагүйд хүрч байна. Ангах, халууцахын эрхэнд нөгөө хүйтэн гээд байсан ус, ундааг уугаад л байгаа. Сонирхолтой нь хоолой өвдөхгүй юм. Бас л гайхмаар. Монголд ийм хүйтэн юм ууцан бол маргааш нь хоолой паг болно доо. Энд их халуун байдаг, маш их халууцаж ангадаг учраас байнга хүйтэн юм уудаг учиртайм байна.

 

Дэндүү их баярын уухайн түрлэг оволзож, Дээд тэнгэрийн нарыг 3 юм шиг халууцлаа.

Бээжингийн Олимпийн аварга, МУ-ын Гавъяат тамирчин Э.Бадар-Ууганы тухай энэ сайхан дууг би их сонсох дуртай. Сонсохоор сэтгэл гэгэлзээд л Олимпийн аваргуудаараа өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөөд омогшоод байдаг юм. 2012 оны Лондонгийн олимпод оролцох бүх тамирчдадаа ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Гайхалтай сайхан дуу.

Он цагийн тоолол

July 2011
M T W T F S S
« Jun   Aug »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031