Байгалийн гамшиг гэдэг бол үнэхээр ГАМШИГ л юм байна 1…

Япон улсад газар хөдөлж, цунами болов. Үнэхээр харамсмаар.

Байгалийн гамшиг гэж юу байдгыг биеэрээ амсаад л ирлээ шдээ базарваань. Манайхан газар хөдлөлт гээд л яриад байдаг, тэр чинь үнэхээр хүсэх юм биш байна лээ. Бүү үзэгд. Эх орондоо ирсэн сайхан байна. Сэтгэл санаа гайгүй болж өнөөдрөөс блогтоо шинэ бичлэг нэмж байна. Япончуудаар үнэхээр бахархлаа. Одоо Японы ард түмэнд яаж туслах вэ гэсэн бодол л эргэлдэж байна.

Тэнд юу болсон, юу үзсэн, Япончуудын тухай юу бодож, яагаад тэднээр бахархах болсон тухайгаа бичээд байнаа.

Хэд хоног Блогтоо орох завгүй, яаж амьд гарах тухай бодсоор, тэмцсээр, эх орондоо харих гэсээр байтал 10 гаруй хонож. Энэ хооронд намайг асууж сурагласан, эрүүл энх байгааг минь асууж олон хүн блогт минь орж иржээ, сэтгэгдлээ ч үлдээж. Баярлалаа бүгдэд нь. ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА

Одоо блогтоо шинэ бичлэг нэмээд байна аа. Юу болсноо бичээд байя даа.

Ямартаа ч би эрүүл энх шүү.

Advertisements

Эцэг эх байх эрхийг нь хасмаар юм…

More

Эх хэлээ хэвээр нь хадгалж үлдэх юмсан 1.

Өнөөдөр манай ангийн Бангладеш залуу бид 2 энд байдаг Бангладеш айлд зочлов. Бангладеш хоолоор дайлуулж жаал юм ярьж суув.

Өнөөдөр буюу 2 сарын 21-ний өдөр Бангладешийн ХЭЛНИЙ БАЯР-ын өдөр гэнэ. Өнөөдөр улс даяараа амарч, Бангладеш хэлээр ярьж, дуулж баярладаг гэнэ. 1971 оноос өмнө Бангладеш, Пакистан 2 улс нэгдмэл байсан бөгөөд энэ үед Пакистанчууд төрийг нь удирддаг байсан гэнэ. Энэ үед Бангладеш хүмүүсийг Бангладеш хэлээр ярихыг хориглодог байсан гэнэ. Харин үүний эсрэг буюу Бангладеш хэлээ аврахын тулд, мөн тусгаар тогтнолынхоо төлөө маш олон хүмүүс тэмцэж, хэдэн мянган хүн амиа золиосолж байсан гэнэ. 1971 онд Бангладеш улс Пакистан улсаас тусгаар тогтнож, өөрийнхөө хэлээр ярих бүрэн эрхтэй болсон ба 2 сарын 21-ний өдрийг ЭХ ХЭЛНИЙ БАЯР болгон тэмдэглэдэг гэнээ. Өнөөдөр Бангладеш хүмүүс цуглаж баяр тэмдэглэх үед би очиж таараад. Сайндаа ч биш л дээ. Манай ангийн Бангладеш залуу бид 2 Япон толь бичиг авах гээд тэрний таньдаг 1 Бангладеш оюутан бүсгүйгээс “Ямар толь бичиг сайн бэ?” гэж асуухаар очсон юм. Тэгээд тэнд жаал саатаад. ЭХ ХЭЛНИЙ БАЯР тэмдэглээд чин сэтгэлээсээ баярлаж байгаа хүмүүсийг харж хамт баясаад. Хэхэ. Үнэхээр сонирхолтой сайхан байлаа.

Тэгээд үүнээс 1 зүйл ургуулан бодов. Сайхан Монгол хэл маань хэл биш болоод сүүлийн үед их мартагдах болоод байгаа шүү гэж бодлоо. Зурагтаар ярьж байгаа алдар нэртэй хүмүүс, төр засгийн хүмүүс яриан дундаа гадаад үг хэрэглээд байдаг нь надад таалагддаггүй. Тэд гадаад хэлийг сурсан байж болно, гадаад хэл мэддэг байж болно, гэхдээ Монгол хэлээрээ эмх цэгцтэй сайхан ярьж болноо доо. Тэр гадаад үгнүүдийг чинь хөгшин хүмүүс, гадаад хэл мэддэггүй хүмүүс, хүүхдүүд ойлгохгүй байгаа гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм шиг санагдаад байдын. За яахав мань мэтийн гадаад хэлийг хальт сурч, мэдэх гэж оролдож байгаа хүмүүс ойлгоно л доо. Гэхдээ нийт хүмүүсийн лав 80 хувь нь ойлгохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Монгол хэл минь харийн хэлтэй холилдож ойлгоход бэрх болоод байгаа гэдэг хатуу үнэн шүү. Энэ талаар хошин шог ч байдаг шүү дээ. Бид нар л өөрсдөө хэлээ аврахгүй бол өөр хэн аврах, эх хэлнийхээ талаар санаа зовох билээ. Монгол хэл судлаач, Монгол хэлний чиглэлийн мэргэжилтнүүд энэ талаар анхаарах хэрэгтэй. Бид ч бас өөрсдөө ор бүрнээ анхааран эх хэлээ бүрэн бүтэн авч үлдэх, хэрэглэх, өвлүүлэх талаар хичээх хэрэгтэй юм шиг санагдлаа.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Аялгуут сайхан Монгол хэл минь мөнхөд орших болтугай.

Он цагийн тоолол

September 2017
M T W T F S S
« Mar    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930